Хар тамхи тээвэрлэгчдийг шүүнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Хар тамхи тээвэрлэгчдийг шүүнэ

Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашиг олох зорилгоор худалдсан, уг хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, давтан үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарт холбогдох эрүүгийн хэргийг долдугаар сарын 06-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэнэ. Тэдний хэргийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцэх байсан ч гэрч н.Цэцэгчимэг шүүх хуралд хүндэтгэх шалтгаантайгаар хүрэлцэн ирээгүй тул шүүх хурал  хойшилсон юм.  Шүүгдэгчид нь Зүүн өмнөд Азийн орнуудыг холбосон “Алтан гурвалжин” хэмээх хар тамхины бүлэгт элсэн хоёр жилийн турш Монголоор дамжуулан бусад улс оронд мансууруулах бодис тээвэрлэдэг байсан нь тогтоогдсон юм. Тэдний нэг Э нь БНХАУ руу хар тамхи зөөж яваад баригдан тус улсын шүүхээс цаазын ял сонссон байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж