Туркийн арми Курдын нуувчуудыг бөмбөгджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Туркийн арми Курдын нуувчуудыг бөмбөгджээ

Өчигдөр Туркийн байлдааны онгоцнууд Курдын босогчид нуугдаж байж болзошгүй Иракийн хойд хэсэгт орших газруудыг бөмбөгдсөн байна. Энэ нь зургадугаар сарын 19-нд Курдын босогчид Иракийн хилийн ойролцоох цэргийн хамгаалалт руу дайрсны хариу цохилт аж. Энэхүү дайралтын үеэр Туркийн найман цэрэг алагдаж, 19 цэрэг шархатжээ.

Туркийн арми алан хядах болон салан тусгаарлах үйл ажиллагаа явуулдаг гурван байгууллагыг энэхүү бөмбөгдөлтийн байгаа болгосон байна. 

Армийнхан  энэхүү байгууллагыг судалж үзээд Курдын босогчид байж болзошүй гэж үзсэн аж.

Өнгөрсөн зургадугаар сарын 19-нд Туркийн дайралтад Курдын 30 гаруй босогч амь үрэгдсэн бол 24-ны дайралтад 25 босогч алагдаж, 23 босогч шархадсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж