“Камертон 2” IV шат өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

“Камертон 2” IV шат өнөөдөр эхэлнэ

Олон сайхан хит дуугаараа бид бүгдийг байлдан дагуулж, алдар нэрээ цуурайтуулсан шилдэг хөвгүүдийн хамтлаг төрүүлэх зорилготой “Камертон 2” төслийн дөрөвдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 3-7-ны өдөр үдэш бүр 21.00 цагт “Боловсрол” суваг телевиз, “Music box” сувгаар үзэгч танд хүрэх нь ээ. Гуравдугаар шатнаас шалгарсан, авъяас чадвар, эрч хүчийн ундарга болсон 21 залуус дөрөвдүгээр шатанд “Камертон” хамтлагийн дуунаас сугалан авч, найруулгыг нь өөрчилж, амьд хөгжимтэй дуулсан байна. Бид бүгдийн чихнээ дасал болсон хит дуунуудыг “Камертон 2” шоуны шилдэг оролцогчид хэрхэн өөрийнхөөрөө дуулж байгааг үзэгч та сонсоод нэг үзээрэй. Таны сэтгэлд лавтайяа нийцэж, шинэлэг мэдрэмж төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

“Камертон” хамтлагийн дуучин, шүүгч Г.Мэнд-Амар:

-Оролцогчдын дуулж байгаа дууны хөгжмийн найруулга дээр “Арга билиг” хамтлагийн продюсер, төгөлдөр хуурч П.Пүрэвсүх ажиллажээ. Нэгэнт үзэгчдийн сонсох дуртай хамтлагийг гаргаж ирэх гэж зорин ажиллаж байгаа болохоор тэдний саналыг хүндэтгэн үзэж, шалгаруулалтанд шүүгчдийн саналаас гадна интернэт санал асуулга болон мессеж санал нөлөөлсөн.

“Камертон 2” шоуны 477 дугаартай оролцогч Д.Ганзаяа:

-Дөрөвдүгээр шатны ширүүхэн өрсөлдөөн дундаас шалгарсан шилдэгийн шилдэг 16 оролцогчийг дөрвөн багт хуваан “Камертон” хамтлагийн гишүүд нэг нэг багийг авч, дуулах ур зүйн зөвөлгөө өгч оролцогчдын ур чадварыг дээшлүүлэх бүхий л тал дээр нь анхааран ажиллах юм байна. Мөн шилдэг оролцогчдын бие бялдрыг хөгжил болон стиль, имидж, дүр төрх, хувцаслалтан дээр нь анхаарал хандуулна гэсэн. Энэ бүхний үр дунд шилдэг 16 оролцогч бүхий талаараа хэрхэн яаж өөрчлөгдөж, үзэгчдэд ямар гэнэтийн бэлэг барьж, үргэлж тэргүүлэгчийн титэмийг зүүх эзэд тодрох мөч алхам алхамаар ойртсоор байна.

Оролцогчидын зургийг ЭНД дарж үзнэ үү

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж