
Хан-Уул дүүргийн дөрвөөс наймдугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнан үргэлжилдэг Яармагийн урд дэнж нь Тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагддаг байна. Тодруулж хэлбэл, эл газар нь Нийслэлийн Газрын албаны харьяанд бус Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд харьяалагддаг гэсэн үг. Тиймээс иргэдийн хувийн хэрэгцээнд шууд өгөх эрх зүйн зохицуулалтгүй аж. Бодит байдал ийм атал “Яармагийн дэнжид нэг иргэнд 0.07 га газар олгох гэж байна” хэмээн хэсэг бүлэг этгээд зохион байгуулалттайгаар цуу яриа тарааж олон нийтийг бужигнуулж, бухимдуулсан нь иргэдийн яриагаар батлагдаж байгаа тул энэ хэрэг явдлыг хууль хяналтын байгууллагынхан шалгаж, хэргийн эзнийг тогтоохоор ажиллаж буй юм байна.
Г.ДАРЬ