
Харин өнгөрсөн долоо хоногт “Ansar Dine” бүлэглэл Тимбукту хотыг хяналтандаа авчээ. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд тус бүлэглэлийн цэргүүд Тимбуктугийн “Гэгээн Суфи”-гийн шүтээнийг өөрийн мэдэлдээ авсан байна. Дараа нь тэд хамгийн алдартай зургаан бунханг дэс дараалан устгаж эхэлсэн байна. “Ansar Dine” бүлэглэлийн дайчид сүмүүдийг устгаж байхдаа “Allah Akbar” буюу “Бурхан бол хамгийн агуу” хэмээн хашгиралдаж байжээ. Тэдний устгасан бунхануудын дунд 955 онд нас барсан гэгээн Сиди Махмудын бунхан байжээ. Өчигдөр тэд 1400 оны үед баригдсан Сиди Яхьяагийн сүмийн хаалгыг эвдэхээр дайрсан байна. Харин нутгийн домогт өгүүлснээр “Энэхүү сүмийн хаалга нь дэлхийн төгсгөлд онгойно” гэсэн байдаг ажээ.