Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын арга хэмжээний тасалбарын үнийг баталжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох баярын арга хэмжээний тасалбар өдөр, секцээсээ хамаарч 2500-12000 төгрөгийн үнэтэй байх аж.
Тодруулбал, наадмын нээлтийн тасалбар суудлаасаа хамаарч 8-12 мянган төгрөг байх бол долдугаар сарын 12-ны өдрийн тасалбар үдээс өмнө 2500-3000 төгрөг, үдээс хойш 6000-9000 төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарах нь. Харин гадаадын иргэн, жуулчид 25 мянган төгрөгийн тасалбараар баяр наадмыг үзэж сонирхох боломжтой. Наадмын тасалбарыг долдугаар сарын 5, 6-нд Соёлын төв өргөө, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн кассаар тус тус борлуулах юм байна.
Г.ДАША