СЕХ-нд УИХ-ын сонгуулийн тойргийн хороод хараахан материалаа бүрэн хүлээлгэж өгч дуусаагүй байгаа аж. Уг ажил дуусмагц энэ долоо хоногт багтаан сонгуулийн эцсийн нэгдсэн дүнг СЕХ-ноос Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган мэдүүлж магадгүй байгаа юм байна.
Хэрэв УИХ-ын сонгуулийн дүнг ойрын өдрүүдэд Ерөнхийлөгчид айлтгаж амжвал энэ долоо хоногийн баасан гаригт одоогийн УИХ-ын бүрэн эрхийг өндөрлүүлж шинэ УИХ-ын гишүүдийн тангараг өргүүлж болох талаар Төрийн ордонд яригдаж байна.
Д.ОЮУН