Авлигын хэрэгт холбогдоод байсан Тайваний экс ерөнхий сайд Аннет Луг мөрдөн шалгалтын явцад буруугүй болохыг шүүх хурлаар тогтоосон байна. Экс Ерөнхий сайдыг 2007 онд өмнөх Ерөнхийлөгч Чэнь Шуйбяний үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга байсан Yu Shyi-kunтай хамтран их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байжээ. Тайваний хамгийн том хот болох Тайбэй хотын шүүх өчигдөр буюу мягмар гаригт экс Ерөнхий сайд Аннет Лу болон Yu Shyi-kun нарыг буруугүй гэж үзжээ.
Э.АНХТУЯА