Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд анх худалдан авах үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2013 оны гуравдугаар хагас гэхэд худалдан авч дуусах гэнэ. “Dell” корпорацитай зэрэгцээд “Insight Ventures” фирм мөн “Quest” программ хангамжийн компанийг худалдан авах хүсэлт гаргасан байна. Ингэснээр энэ хоёр компанийн хооронд үнийг саналын бяцхан дайн өрнөжээ.
Өнгөрсөн гуравдугаар сард “Insight Ventures” нэг ширхэг хувьцаанд 23 ам.доллар төлөх үнийн санал “Quest” компанид тавьж байжээ. Харин зургадугаар сард “Quest” компани нэг ширхэг хувьцааг 25.50 ам.доллараар худалдах үнийн санал гаргасан байна. Харин өчигдөр “Dell” корпораци “Insight Venture” фирмийн “Quest” компанид тавьсан үнийн саналаас бага зэрэг илүү буюу нэг ширхэг хувьцааньд 28 ам.доллар төлөх саналыг гаргасан байна. Ингэснээр уг компанийг худалдан авах болсон ажээ.