Монгол Консерватив нам байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Монгол Консерватив нам байгуулагдлаа

Монгол хүний дээр юу ч бүтээгдээгүй, Монгол хүн юуны ч дор бүтээгдээгүй учир Монгол хүний ааг үүрдийн дээд зарчим байх болно.

Монгол хүний зөвүүд хүн төрөлхтөний зөвүүд адил эрхэмлэн дээдлэгдсэнээр Монгол хүний эрх чөлөө, тэнцүү байдал, шудрага ёс болон андын харилцаа дархлаажих болно.

Хүн төрөлхтний түүхэнд ололт амжилтаараа батлагдаж байгаа консерватив үзэл сүүлийн жилүүдэд дэлхийн улс төр, нийгэмд нэлээдгүй ихээр нэвтэрч хөгжсөөр байна. Монгол Консерватив идеологи нь Монголын түүхийн үнэт уламжлалд тулгуурлан Даяаршлагдсан дэлхийд улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх Монгол Улсыг дахин хүчирхэгжиж Дэлхийн нөлөө бүхий улс болгох юм.

Монгол улс 22 жил Либерал үзлээр явсан ч энэ үзэл санаа улс төрд тохирохгүй гэдэг нь Олон Улсын хурал чуулган зөвлөгөөнүүдэд батлагдан шуумжлуулж 2012 оны Дивос-ын чуулган дээр нуран унасныг нь зарласан. Төр бол хамтаар сайхан амдрах тухай ойлголт атал өнгөрсөн хугацаанд “амь амиа бодоорой” гэснээр төрийн үндсэн функц алдагдаж хямралд орсон. Улс төрийн намууд ялгарах үзэл баримтлалгүй болж ард түмний өмнө адил зүйлийг ярьж байгаа нь иргэдийг зөв, шудрага сонголт хийхэд нь ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байна.

Ардчилалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхээр Баруун үзэл баримтлал болох Монгол Консерватив үзэл баримтлалаа үйл ажиллагааныхаа чиглэл болгосон Монгол Консерватив нам байгуулагдлаа. Монгол үндэстэн дэлхийн хүн төрөлхтөнийг авч явах нь Монгол үндэстний аагтай хүсэл болно. “Монгол үндэстэн өөрийн хувь тавиландаа эзэн болох нь Монгол хүн Монголдоо номер нэг байх юм” гэсэн уриаг дэвшүүлэн ажиллах болно.

Монгол хүн Монголд номер нэг байх үзлийг баримтлан, мөрийн хөтөлбөрөө Монгол хүний сайн сайхны төлөө, Монголын үргэлжлэл болсон үр хүүхдийн төлөө итгэлтэйгээр хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: WWW.ULS.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж