Тэд эдүгээгийн дэглэмийн төлөөлөгчид бүрэлдэхүүнд нь багтсан шилжилтийн Засгийн газар байгуулах нь цаг үрсэн явдал хэмээн эрс тэрс мэдэгдээд байна.
Засгийн газрын бүрэлдэхүүнд “гар нь цусаар будагдсан хүмүүс” орохгүй гэж Кофи Аннан нотолж байгаа юм. Женевийн олон улсын бага хурлаар сайшаасан дээрхи төлөвлөгөө ёсоор бол шилжилтийн Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийг Сирийн иргэд сайшаасан байх учиртай юм.
Санал болгож буй энхийн төлөвлөгөөнд Асадыг огцруулахаар тусгасан болохыг Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус нотолжээ. Шилжилтийн Засгийн газар байгуулах тухайд одоогоор Дамаск хараахан хариу өгөөгүй байна.
Сирийг гол өөгшүүлэгч орон гэгдэж байгаа ОХУ-ын хувьд шинэ төлөвлөгөөнд аль ч талыг энхийн үйл явцаас хасахгүй, Асадыг үг дуугүй бууж өг гэсэн тулгалт хийгээгүй учир Оросын тал Женевийн бага хурлын шийдвэрт сэтгэл хангалуун байгаа хэмээн онцолжээ.
Арабын хаврын нөлөөгөөр 2011 оны гуравдугаар сараас хойш Сирид дотоодын хямрал үргэлжилж байна. Үүний улмаас 14 мянга гаруй хүний амь эрсдээд байна гэсэн мэдээллийг сөрөг хүчний зүгээс өгч байгаа юм. Одоо энэ улс хэрэг дээрээ иргэний дайны байдалтай байгаа билээ.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин