Хан-Уулын тайлан 83 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Хан-Уулын тайлан 83 хувьтай байна

Хан-Уул дүүргийн төсөвтэй харилцагч аж ахуйн нэгж байгууллагуудын I улирлын тайлан тэнцлийг онлайн сүлжээгээр сангийн яамны нэгтгэлийн программаар нэгтгэжээ. Тус дүүргийн хэмжээнд нийт 3303 тайлан авахаас 2750 тайланг 83 хувьтайгаар хүлээн аваад байна.
Мөн Хан-Уул дүүргийн 2010 оны төсөв дүүргийн ИТХ-ын баталсны дагуу төсвийн орлого, зарлага хуваарийн дагуу хэвийн болж, Санхүү төрийн сангийн хэлтэс нь сар бүрийн хуваарь гарган хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд салбар яамдын төсөв нь зориулалтын дагуу тухайн байгууллагадаа цаг хугацаандаа хүрч очин чирэгдэлгүй ажиллаж буй гэнэ.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж