МСДН мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

МСДН мэдэгдэл гаргажээ


УИХ, НИТХ-ын сонгуулийн үр дүнгийн тухай

Монгол Улсын Их хурлын болон Нийслэлийн ИТХ-ын 2012 оны сонгууль нь шинэ хуулийн дагуу тооллогын шинэ технологи, аргачлалаар явагдснаараа онцлог, дэвшилттэй болж  өнгөрлөө.  Энэ сонгуулийн үйл ажиллагааг Төрөөс томилогдсон хэнээс ч хараат бус Сонгуулийн Ерөнхий Хороо хүчин төгөлдөр байгаа хуулийн хүрээнд зохион байгуулан тангараг өргөсөн төрийн албан хаагч нараар дамжуулан явуулсан тул сонгуулийн үр дүнг манай нам хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж байна. Нам хүчнүүдийн хүсэлтээр бүх тойрогт саналыг гар аргаар дахин тоолох нь олон жил сонгуулийн үр дүнг булхайцаж ирсэн аргыг дахин хэрэглэж субъектив нөлөөгөөр сонгуулийн дүнг будилуулах, дараа дараагийн сонгуулийн үр дүнг эс хүлээн зөвшөөрөх явдлыг өдөөх, батлагдаж хүчин төгөлдөр байгаа хуулийн хэрэгжилтийг саатуулах, эрх зүйт төрийг сулруулах улмаар олныг хамарсан эмх замбараагүй байдлыг өдөөж 7 сарын нэгний үйл хэргийг давтах аюулд хүргэнэ гэж Монголын Социал Демократ Нам үзэж байна.

Улс төрийн намууд хуулиа хүндлэн эе эвийг хичээж улс төрийн үйл ажиллагаа явуулах нь Монгол орны эрх ашигт нийцэх тул намын эрх ашгаасаа эх орныхоо эрх ашгийг өндөрт тавьж ажиллахыг Монголын бүх улс төрийн хүчинд уриалж байна.

МСДН-ын Улс төрийн зөвлөл

2012 оны 7 дугаар сарын 2

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж