Хоолны хордлогоос сэргийлэхийг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Хоолны хордлогоос сэргийлэхийг анхааруулав

Баярын үеэр хоол, архины хордлого, гэдэсний халдварт өвчин, осол гэмтэл, наранд цохиулах зэрэг өвчлөл нэмэгдэх хандлагатай байдаг. Тиймээс үндэсний баяр наадмын үеэр хоол хүнсний аюулгүй байдалд анхаарахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Сэрэмжлүүлэг:

  1. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
  2. Осол гэмтлээс сэргийлэх
  3. Наранд цохиулахаас сэргийлж нарны малгай, хаалт хрэглэх, удаан хугацаагаар наранд байх
  4. Хоолоо тохируулан идэх
  5. Хүн  бүр хоол идэхийн өмнө, бие зассаны дараа, олон нийтийн газраар явах, олны гар дамжсан мөнгөн тэмдэгтийг барьсан тохиолдол бүрд гараа заавал угаах
  6. Гар угаах боломжгүй нөхцөлд цэвэрлэх, ариутгах зориулалттай нойтон сальфетикийг биедээ тогтмол авч явж, хэрэглэж хэвших

Хоолны хордлогот халдвараас сэргийлэхийн тулд:

  • Хүнсний     бүтээгдэхүүн     худалдан     авахдаа     баталгаатай     газрыг    сонгон үйлчлүүлэх
  • Хоол хүнс бэлтгэхийн өмнө гараа заавал угаах
  • Хоол хүнсэнд хэрэглэгдэх аяга, сав суулга, халбага сэрээ, хутга, усны сав бусад хэрэгслэлийг сайтар угааж цэвэрлэх
  • Торт, өндөг, хиам, цөцгий, төрөл бүрийн салад зууш, сүү сүүн бүтээгдэхүүнийг зориулалтын дагуу хөргөгчинд зөв, цэвэр хадгалах
  • Жимс, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх
  • Өөрсдөө болон хүүхэд багачуудад буцалгаагүй түүхий ус уулгахгүй байх 
  • 0,5л, 1 л, 1,5л, 2 литр г.м   хэмжээгээр савлагдсан   ундаа, айргийг  ам дамжуулан уухыг цээрлэх.
  • Хүн бүр 1 удаагийн аяга хэрэглэх эсвэл өөрсдөө аягатай байх бэлтгэлийг хангах нь энэ цаг үед тохиромжтой юм.
  • Эдгээр түргэн гэмтэж муудах хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөхгүйгээр нэг удаа хэрэглэх хэмжээндээ тохируулан   авах
  • Хоол хүнсээ ялаанаас сайтар хамгаалах
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж