Мьянмарын Ерөнхийлөгч 46 ялтанд уучлал үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Мьянмарын Ерөнхийлөгч 46 ялтанд уучлал үзүүлжээ

Мьянмар улсын Ерөнхийлөгч Тейн Сейн өчигдөр буюу мягмар гаригт нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө 46 ялтанд өршөөл үзүүлсэн хэмээн мэдээлжээ. “Хьюман Райтс Вотч” олон улсын хүний эрхийн байгууллагын  мэдээлж байгаагаар Мьянмар улсад улс төрийн хэргээр хоригдсон олон зуун улс төрийн хоригдол Ерөнхийлөгчид хандан өршөөл хүсдэг гэнэ. Ерөнхийлөгчийн мэдэгдсэнээр дээрх өршөөлөөр 37 эрэгтэй, есөн эмэгтэй улс төрийн хоригдолд өршөөл үзүүлсэн байна. Ялтангуудад өршөөл үзүүлж буй дээрх явдал нь тус улсын энх тайван, эв нэгдэл болоод хүмүүнлэг  үзэл оршин тогтнох байдлыг хангаж буй бодит илрэл  хэмээн Ерөнхийлөгч Тейн Сейн мэдэгджээ. “Хьюман Райтс Вотч” олон улсын хүний эрхийн байгууллагын мэдээлснээр өнгөрсөн жил тус улсад 659 улс төрийн хоригдол суллагдаж, ойролцоогоор 200-600 улс төрийн хоригдол шоронд үлдсэн байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж