АН аль намтай эвсэхээ шийдээгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

АН аль намтай эвсэхээ шийдээгүй байна

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэгээс “Засгийн газар байгуулахдаа ямар намтай эвсэх вэ” гэдгийг тодрууллаа. Тэрбээр энэ асуултад хариулахдаа “Юуны өмнө төрийн залгамж чанарыг хангах чиглэлээр шуурхай ажиллах ёстой. Шинэ парламентыг яаралтай байгуулъя. Наадмын өмнө хуучин парламентыг хаах, шинэ парламентыг байгуулах ажлын аль алийг амжуулъя. Парламент бүрдмэгц хамгийн олон шуурхай ажлыг хийх нам бол АН. Үндсэн хуулийн дагуу УИХ-д олонх бүрдүүлж, Засгийн газраа байгуулах ажил цаг хугацааны  журмаар явна.

Одоо аль намтай эвсэх вэ гэдэг асуудлыг ярихад эрт байна. Эхний ээлжинд маргаангүй тойргуудын нэр дэвшигчдийн бүрэн эрхийг баталгаажуулах ёстой. Бүх ажлаа цаг алдалгүй явуулах ёстой” гэлээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж