Харин хүн цэх сууж, байнгын хөдөлгөөн хийснээр өөрийн биеийн галбираа төдийгүй, эрүүл мэндээ хамгаалах боломжтой.
Харин энэхүү асуудлыг шийдвэрлэхээр Stanford их сургуулийн гурван төгсөгч энэхүү гайхалтай хүлээн авагчийг зохион бүтээжээ.
Энэхүү “LUMOback” нэртэй хүлээн авагчийг бүсэлхийнд зүүн хэрэглэх ба, нуман хэлбэртэй тул хүний нуруунд таагүй мэдрэмж төрүүлэхгүй аж.
Энэхүү хүлээн авагч нь суух, алхах, гүйх зэрэг таны хийж буй хөдөлгөөнүүдийг мэдрэх чадвартай.
Мөн таныг буруу суух үед LUMO танд зөв суухыг сануулсан чичиргээт дохио өгөх болно.
Мөн LUMO нь iPhone-той холбогдож ажилладаг тул таныг өнөөдөр, энэ долоо хоногт, энэ сард хэр их суусан, хэр их алхсан зэргийг дэлгэцэн дээр тоон үзүүлэлтээр харуулах боломжтой тул та өөрийн хөдөлгөөнөө тогтмол хянаж байх боломжтой аж.
Мөн iPad эсвэл iPhone-той ч холбож, өөрийгөө хянаж болох гэнэ.