![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/6/828b0b0eee505d89/fb46c719d3479133big.jpg)
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бус хурал зарлан хуралдууллаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэг мэдээлэл хийв. УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой тул маргаантай тойргуудыг үлдээгээд шинэ парламентыг нэн даруй байгуулах ёстой гэлээ. Наадмын өмнө одоогийн УИХ-ын хаалтыг хийж, шинэ УИХ-ын анхдугаар чуулганыг хуралдуулах ёстой гэж үзэж буй аж.
Одоогийн УИХ өндөрлөхөөс өмнө намын бүлэг хуралдаанаас хугацаагүй завсарлага авдгийг халах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах саналыг АН-ын бүлэг оруулж байгааг мөн мэдэгдлээ.
Бүлгийн хуралдааны мэдээллийн тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг удахгүй хүргэнэ.
Д.ОЮУН