Филиппин 700.000 хүүхдийг вакцинжуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Филиппин 700.000 хүүхдийг вакцинжуулна

Филиппиний ерөнхийлөгч Бенигно Акино даваа гаригт тус улсын Засгийн газар энэ жил 700.000 хүүхдэд суулгалтын эсрэг вакцин хийхээр төлөвлөж байгаа тухай мэдээлжээ. Учир нь тус улсад амжиргааны доод түвшингийн айл  өрхийн хүүхдүүд суулгалтаар өвчлөх нь ихэсч, энэ өвчний улмаас амиа алдах хүүхдүүдийн тоо өсөх хандлагатай байгаа аж. Ерөнхийлөгч Акиногийн мэдэгдсэнээр энэ жил л гэхэд 3500 хүүхэд уг өвчний улмаас амиа алджээ. Тус улс одоогийн байдлаар орон даяар нийт 700,000 нярай болон бага насны хүүхдэд уг вакциныг хийхээр төлөвлөөд байгаа ба вакцинжуулалт хэдийнэ эхэлсэн байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлж байгаагаар Филиппин улсад суулгалт  нь 0-5 насны  хүүхдүүдийн амиа алдалтын хамгийн том шалтгаан нь болж байгаа ажээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж