Б.Сарантуяа монгол ёсолгоог дэмжжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Б.Сарантуяа монгол ёсолгоог дэмжжээ

Одоогоос хэдэн сарын өмнө монгол ёсолгооны талаархи сэтгэгдлийг нь асуусан сэтгүүлчийн асуултад "Ойлголттой болсныхоо дараа ярья" хэмээн эвтэйхэн булзаж байсан Гавьяат жүжигчин Б.Сарантуяа саяхан Төв цэнгэлдэхэд хийсэн шинэхэн сурталчилгааны зураг авалтад оролцжээ. Зууны манлай дуучныг хэн ёсолгоог дэмжихэд хүргэв хэмээтэл Төрийн соёрхолт Д.Болд болж таарсан байна. Зүгээр суудаггүй, хөдөлмөрч,  бусдыгаа үргэлж манлайлж байдаг Д.Болд монгол ёсолгоог дэмжин, гар бие оролцож байгаа гэнэ лээ. Тэрбээр саяхан Зууны манлай эгчтэйгээ хөдөө хамт явж таарсан энэ үеэрээ монгол ёсолгооны талаар нэгэн цул мэдээлэлтэй болгожээ. Монгол ёсолгооны цаад санаа нь нэг санаатай, нэг хүчтэй, нэг улстай, нэг соёлтой, нэг үндэстэн гэдгээ харуулахын тулд бусад улс үндэстнээс ялгарах ёсолгоотой больё гэдэг санааг Сараа гавьяат ойлгож, дэмжин гар бие оролцохоо илэрхийлсэн нь энэ гэнэ.

Удахгүй болох наадмаар Төв цэнгэлдэхэд хуран цугласан бүхэн ёсолгоогоороо ёсолно гэж байгаа. Сараа гавьяат наадмын урлагийн арга хэмжээнд оролцоод явж байгаа гэсэн.Тиймээс хотол олноороо ёслоорой, би ч гэсэн ёсолно хэмээн уриалж байгаа гэнэ.

М.ДӨЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж