“Micron Technology” Японы “Elpida”-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

“Micron Technology” Японы “Elpida”-тай хамтарна

АНУ-ын “Micron” технологийн компани Японы “Elpida” технологийн компанитай 2.5 тэрбум ам.доллар буюу 200 тэрбум иений гэрээ хийжээ. Тус компани нь дэлхийн зах зээлд хамгийн эрэлт хэрэгцээтэй байдаг компьютерийн SIMM санах ой /RAM/ үйлдвэрлэдэг компани юм. Дээрх хэлэлцээр нь Амеркийн “Мисрон” компани техник технологийн томоохон зах зээлд өөрийн байр суурийг өндөрсгөх бодлогтой холбоотой бөгөөд “DRAM” персонал комьютерийн санах ой үйлдвэрлэгч хоёрдахь том зах зээлтэй ийнхүү гэрээ хийж байгаа юм байна. Компьютерийн “DRAM” санах ойг хувь хүний хэрэгцээний комьпютер болоод  смартфон, PС таблетанд ашиглаж болох юм байна. “Micron Technology” компанийн худалдааны төлөөлөгч Марк Дурканы мэдэгдсэнээр дээрх гэрээ нь Японы зах зээлд өөрийн бараа бүтээгдэхүүнийг шууд хүргэх боломжийг бүрдүүлж өгч байгаараа онцлогтой гэрээ аж. Тэрбээр цааш мэдэгдэхдээ “Энэхүү хэлэлцээр нь санах ой үйлдвэрлэх зэх зээлийг өргөжүүлэх болон энэ чиглэлийн техник технологийн хөгжилд асар үнэтэй хувь нэмэр оруулах болно” хэмээжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж