Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн эхэлжээ

Ирэх аравдугаар сард болох Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчид болох Уго Чавес болон Энрике Каприлес нар албан ёсоор өрсөлдөөнөө эхлүүлсэн байна. Ерөнхийлөгчид нэр дэвшигч Уго Чавес өдгөө 57 настай бөгөөд гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа юм. Тэбрээр хамгийн түрүүнд Карабобо мужид дэмжигч нартайгаа уулзсан байна.  Харин түүний өрсөлдөгч Энрике Каприлес өдгөө 39 настай. Тэрбээр сонгуулийн эхлэлн болгон хилийн  хязгаарын нутгуудаар очиж, өөрийн үгээ хэлжээ. Уго Чавесыг төр барьж байх үед газрын тосоор баялаг энэ улс Вашингтонтой эдийн засаг болон гадаад бодлогын том түншийн харьцаатай болсон юм. Тэрбээр газрын тосноос олсон орлогоо ядуу иргэдэд зориулах хөтөлбөр боловсруулан тараажээ. Гэвч шүүмжлэгчид түүнийг популизм болон эзэрхэг ёсонд буруутгаж байна. Уго Чавес “Twitter”-тээ “Бурхан минь надад энэ хүмүүсийг удирдан ялалтад хүрэхэд туслаач” хэмээн бичсэн байна. Учир нь түүний эрүүл мэндийн байдал нэлээд таагүй байгаа юм. Уго Чавес Карабобо мужид очихдоо дэмжигчидтэйгээ тэргэнцэр дээрээс мэндчилсэн байна. Харин нэр дэвшигч Энрике Каприлес “Twitter” хуудсандаа “Бид ирээдүйн хаалгыг нээх шийдвэрлэх цаг үе дээр ирлээ” хэмээн бичжээ. Ирэх аравдугаар сарын 7-нд болох Ерөнхийлөгчийн сонгуульд энэ хоёр хүнээс гадна зургаан  хүн өрсөлдөж байгаа юм.  

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж