Сирийн мөргөлдөөнийг зогсоохыг шаарджээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Сирийн мөргөлдөөнийг зогсоохыг шаарджээ

НҮБ-ийн Хүний эрхийн хорооны төлөөлөгч Navi Pillay BBC-д өгсөн ярилцлагадаа “Сирийн зэвсэгт мөргөлдөөнийг ямар нэгэн аргаар  яаралтай зогсоох хэрэгтэй” гэсэн мэдэгдэл хийжээ. “Засгийн газар болоод цэргийнхний мөргөлдөөн хүний эрхийн хамгийн үнэт зүйлсийг алдагдуулахад хүргэж байна” хэмээн тэрбээр мэдээлсэн аж. Хүний эрхийн хорооны төлөөлөгч цааш мэдэгдэхдээ “НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээрх асуудлаар Олон Улсын Эрүүгийн шүүхэд хандах асуудлыг  хэлэлцэж байгаа” талаар  мөн мэдэгдсэн гэнэ. Түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дээрх асуудлын талаар тус шүүхэд хандах асуудлыг авч үзэж байгаа өнгөрсөн зургадугаар сард болсон Туркын хөөрөгч онгоцыг Сирийн цэргийнхэн сөнөөснөөөс гадна сөнөөгч онгоцноос үлдсэн хэсгийг хайж явсан онгоцруу дахин буудсан явдал бүр ч их нөлөөлсөн байж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм байна. Өнгөрсөн зургадугаар сарын 23-нд болсон Туркийн хөөрөгч онгоцыг бут ниргэсэн асуудалд үүссэн хоёр орны зөрчилдөөнийг ч үтэр түргэн зогсоох хэрэгтэйг  мөн Navi Pillay  анхааруулжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж