Майкл Фелпс долоон алтын төлөө

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Майкл Фелпс долоон алтын төлөө

Бээжингийн олимпийн баатруудын нэг Майкл Фелпс Лондонгийн олимпийн наадмын 200 метрийн чөлөөт сэлэлтийн тэмцээнээс татгалзах шийдвэр гаргажээ. Гэхдээ тэр эрвээхий сэлэлтийн хоёр, холимог сэлэлтийн хоёр зайд, мөн буухиа сэлэлтийн гурван төрөлд өрсөлдөж, нийт долоон алтан медалийн төлөө олимпод хурд сорих гэнэ. Түүний дасгалжуулагч Боб Боумэн энэ талаар албан ёсны мэдэгдэл хийсэн байна.

Майкл Фелпс бол олимпийн түүхэн дэх хамгийн агуу амжилттай нэгэн. Олимпийн наадмаас 14 медаль хүртсэн тэрбээр зөвхөн Бээжингийн олимпийн наадмаас найман алтан медалийн эзэн болсон билээ. Боумэн харин энэ тухайд “Фелпсийн амжилт бол агуу. Хэн ч энэ амжилтыг хоёр дахиа бататгаж чадахгүй. Нэг удаагийнх хангалттай” хэмээжээ.

Фелпс Бээжингийн олимпийн 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд аваргалж чадсан. Гэхдээ түүнээс хойш хоёр ч дэлхийн аваргад дээрх зайд ялагдсан тул энэ удаагийн олимпийн төлөвлөгөөнөөсөө 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрлийг хассан бололтой. Харин түүний оронд Рики Беренс дээрх төрөл, зайд АНУ-ын багийг төлөөлөх аж.

Өнгөрсөн хугацаанд Майкл Фелпс олимпийн наадмаас найман алт, харин дэлхийн аваргаас 38 алтан медаль хүртсэн агуу амжилттай нэгэн.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж