Робби Уильямс олимпийн хаалтад оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Робби Уильямс олимпийн хаалтад оролцохгүй

Их Британийн дуучин Робби Уильямс аав болох гээд хөл нь газар хүрэхгүй яваа гэнэ. Түүний эхнэр Лондон-2012 олимпийн наадмын үеэр амаржих тул Робби Уильямс хаалтын ёслолын ажиллагаанд оролцохгүй хэмээн мэдэгдсэн аж. Дуучин төрөх дөхсөн эхнэрийнхээ зургийг саяхан Твиттертээ тавьж, “Миний хоёр охин”  хэмээн бахархалтайгаар бичсэн байжээ. Робби Уильямс эхнэр Аида нь хөл хүнд болсныг өнгөрсөн гуравдугаар сард мэдэгдсэн юм. Аав, ээж болох гэж буй залуу хос хүүхэддээ өгөх нэрийг нь хүртэл бодож амжсан гэнэ. Тэд охиндоо Роберта эсвэл Алис хэмээх нэр хайрлахаар ярилцаж байгаа аж. Робби Уильямс “Эхийнхээ хэвлийд бойжиж буй тэр нялх амьтанд би хэдийн хайртай болсон. Аав болохыг тэсэн ядан хүлээж байна. Би одоо ч уйлж байна” хэмээн Твиттертээ бичсэн байжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж