Сүүлийн үед цаг агаар дулаарсантай холбогдуулан түлээ нүүрсний үнэ буужээ. Тухайлбал, нийслэлийн дүүргүүдэд байрлах Түргэн үйлчилгээний цэгүүдэд нэг жижиг шуудай мод 1000-1100, нүүрс 1000-1200 төгрөгийн ханштай байсан. Харин өнөөдөр мод 900-1000, нүүрс 1000 болж хямдарчээ. Нүүрсний үнэ цаашдаа тогтвортой байна гэдгийг худалдагчид онцолж байсан. Дашрамд сонирхуулахад, нүүрс мод бөөнөөр зардаг цэгүүдэд мод жижиг шуудай нь 700-800, нүүрс 800-900 төгрөгийн үнэтэй байв.
Б.Анхаа
Б.Анхаа