Европын холбооны орнуудын ажилгүйчүүдын тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Европын холбооны орнуудын ажилгүйчүүдын тоо өсчээ

Өнгөрсөн тавдугаар сард Европын холбооны орнуудын аж үйлдвэрлэлийн салбар уналтад орсноос болж ажилгүйчүүдийн тоон үзүүлэлт 11,1 хувиар өссөн байна. Одоогийн байдлаар 17.56 сая хүн ажилгүй байгаа нь хамгийн дээд хэмжээнд хүрсэн үзүүлэлт юм. Мөн Европын аж үйлдвэрлэлийн  “Purchasing Managers" Index” буюу Худалдааны менежерийн тоон үзүүлэлт өнгөрсөн зургадугаар сард 45.1 хувьд хүрч буурчээ. Энэ нь гурван жилийн хугацаан дахь хамгийн бага хэмжээнд хүрсэн үзүүлэлт аж. Компаниудын чадавхи буурч, хөдөлмөрийн хөлс, зардалын түвшин зогсонги байдалд орж, өрийн хямралд орсон зэргээс харахад Европын холбооны ирээдүй бүрхэг байна. Ажилгүйчүүдийн тоо өнгөрсөн 14 сарын турш өссөөр ирсэн гэх мэдээллийг албаныхан өгч байгаа бөгөөд Европын холбооны 17 орнуудаас Испани улсын ажилгүйдлийн түвшин  хамгийн өндөр байгаа аж. Судалгаанаас үзэхэд, Европын холбооны ажилгүйчүүдийн тоо  2010 оны нэгдүгээр сард хамгийн бага байсан байна. Харин өнгөрсөн тавдугаар сард 47.1хувь байсан бол өнгөрсөн зургадугаар сард 46.7 хувь болж буурчээ. Компаниуд ажилчдаа цомхотгон,  түүхий эдийн нөөцөө багасгах зэргээр жилийн хоёрдугаар хагаст болох бүр муу байдалд  бэлтгэж эхэлсэн байна.  

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж