Өмнөд Солонгос “Бага нийслэл” байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос “Бага нийслэл” байгуулна

Өмнөд Солонгос улс нийслэл Сөүлээс 120 километрийн зайтай орших Сежон хотыг шинэ нийслэлээ болгохоор төлөвлөжээ. Гэхдээ цэц үүнийг  хууль бус зүйл гэж үзэж байна. Шинэ нийслэл рүү Засгийн газрын зарим яамдуудыг нүүлгэснээр эдийн засгийн үр ашгийг өргөжүүлж, хүн амын хэт бөөгнөрлийг багасгах ач холбогдолтой гэж албаныхан үзэж байгаа бол шүүмжлэгчид энэхүү шилжилтийг ямар ч үр ашиггүй байх болно гэж үзэж байна. Сежон хотыг шинэ нийслэл болгох төлөвлөгөөг анх 2002 онд боловсруулжээ. Гэвч уг төлөвлөгөөг 2004 онд Үндсэн Хуулийн Цэц цуцалсан байна. Төлөвлөгөө ёсоор бол 2015 онд Засгийн газрын 36 агентлаг, яамдуудыг Сежон хот руу нүүлгэх бололтой. Гэхдээ Ерөнхийлөгчийн тамгийн газар, Батлан Хамгаалах болон Гадаад Хэргийн яамдууд Сөүл хотдоо үлдэх юм байна. Сэжон хот нь эдийн засгийн хувьд ашигтайгаас гадна хамгаалалт сайтай хэмээн тооцогддог бөгөөд Хойд Солонглсын хилээс нэлээд хол оршдог ажээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж