УИХ-ын 2012 оны сонгуульд өрсөлдсөн намуудаас ээлж дараагаар сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөөр байна.
Өчигдөр л гэхэд МСДН улс төрийн намууд хуулиа хүндлэн, эе эвийг хичээж, улс төрийн үйл ажиллагаа явуулах нь Монгол орны эрх ашигт нийцэх тул намын эрх ашгаасаа эх орныхоо эрх ашгийг өндөрт тавьж ажиллахыг Монголын бүх улс төрийн хүчинд уриалж, УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн юм. Өнөөдөр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам мөн УИХ-ын 2012 оны сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч буйгаа СЕХ-нд мэдэгдэхээр болжээ.
Д.ОЮУН