Өмнөговь аймаг байгуулагдсаны 81 жилийн ойг Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамтай давхцуулан тэмдэглэх аж. Баяр наадмыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Наадмын үйл ажиллагааг таван комисс гарган, зохион байгуулж байгаа бөгөөд бөх, морь, сур, шагай, ёслол хүндэтгэл болон аж ахуйн гэсэн чиглэлээр ажиллах юм байна.
Э.САР