“Камертон 2” IV шат эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

“Камертон 2” IV шат эхэллээ

Залуусыг байлдан дагуулж, үдэш бүр цэнхэр дэлгэцийн өмнө уях болсон “Камертон 2” шоуны дөрөвдүгээр шат өнөөдөр эхэлж байна. Шат ахих тусам шилдгүүдийн ширүүхэн тулаан болж буй уг шоуны дөрөвдүгээр шатанд нийт 21 оролцогч тунан үлдээд байгаа билээ. Тэд өнгөрсөн сарын 24-нд “Камертон” хамтлагийн төрсөн өдрийг нижгэр хийн олны өмнө анх удаа тайзнаа гарч, үзэгчтэй мэндчилэн өөрсдийн авьяас чадвараараа илтгээд авсан. Харин энэ удаад залуус маань “Камертон” хамтлагийн дуунуудаас сугалаагаар сугалан амьд хөгжмийн хамтлагтай дуулах нь ээ. Гэхдээ мэдээж тухайн дууны хөгжмийн найруулгын өөрчлөн дуулж өрсөлдөхөөр болсон. “Камертон 2” шоуны хоёрдугаар шатнаас эхлэн оролцогч бүртэй тулж ажиллаж, тэдэнд үнэтэй зөвлөгөөгөө харамгүй өгч яваа “Арга билэг” хамтлагийн продюсер, авьяаслаг төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх дөрөвдүгээр оролцогчдын хөгжмийн найруулага дээр ажиллан дасгалжуулжээ. Харин эдгээр 21 оролцогчоос тавдугаар шат буюу сүүлийн даваанд 14 залууг шилэн тэднээс ирээдүйн “Камертон 2” хамтлагийн эзэд болох шилдэг дөрөв төрөн гарах юм. Энэ шатны шалгаруулалтыг Олон улсын “Найрамдал” төвийн “Хараацай” театр хийсэн бөгөөд үдэш бүр “Боловсрол” суваг телевиз, “Music Box” сувгаар таньд хүрэх юм. Хэн гэдэг аавын хөвгүүд “Камертон 2” хэмээх нэрээр овоглон 150 сая төгрөгийн гэрээний эрх хүртэж, мэргэжлийн төвшинд уран бүтээлээ туурвих бол?

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж