Диана гүнж дэлгэцэнд мөнхөрнө

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Диана гүнж дэлгэцэнд мөнхөрнө

Уэльсийн гүнж Дианагийн амьдралын сүүлийн хоёр жилийн тухай өгүүлсэн шинэ киноны зураг авалт эхэлжээ. Хатан хаан Элизаветагийн гэр бүлийнхэнд нүд үзүүрлэгдсэн Диана гүнжийн дүрд Англи гаралтай жүжигчин Наоми Ваттс тоглож байгаа юм. Кинонд мөн 1997 онд болсон аймшигтай ослын тухай ч өгүүлэх ажээ. Диана гүнж 1997 онд найз залуу Доди Фаейдын хамт Парисын нэгэн туннельд авто машины ослоор нас барсан. Өдгөө 43 настай Наоми Ваттс “21 грамм”, “Кинг Конг” зэрэг Холливудын олон кинонд гол дүрд тоглож байжээ.

Түүнийг хунтайж Чарльзаас салсны дараа эмч Хаснат Хантай амрагийн холбоотой байсан гэдэг бөгөөд кинонд энэ тухай ч мөн өгүүлсэн байна. Оскарын шагналт жүжигчин Наоми Ваттсд продюсерүүд кинонд тоглох санал тавихад тэрбээр эхэндээ сүрдэж, татгалзаж байсан авч эцэст нь түүнээс өөр энэ дүрийг бүтээх хүн байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Киног “Downfall” хэмээх киногоор Гитлерийн амьдралын сүүлчийн өдрүүдийг харуулсан Германы найруулагч Оливер Хиршбигель найруулж байгаа гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж