Таны утасны мөнгө их гарлаа гэж та уурладаг уу? Энэ шалтгаанаар нэгэн ууртай хэрэглэгч утасны дэлгүүрийг сүйтгэж орхижээ.
Энэ хэрэг Английн Манчестр хотод болсон ба гэмт хэрэгтэн дэлгүүрийн бараануудыг эвдэж, гал унтраагч хүртэл ашигласан байна.
Хэсэг хугацааны дараа 5 цагдаа ирж түүнийг гавлан, саатуулжээ.
Харин зүгээр л дэлгүүр хэсч байсан нэгэн үйлчлүүлэгч энэхүү хэргийн бичлэгийг дуранд буулгаж авч чаджээ.
Энэ өдрүүдэд хит болж байгаа энэхүү бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Т.МӨНХТҮВШИН