“Амьтанд ээлтэй” хувцасны брэнд гаргана

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

“Амьтанд ээлтэй” хувцасны брэнд гаргана

Leona Lewis хувцас загварт дуртай. Гэхдээ өөрийнх нь үзэл бодол, итгэл
үнэмшлээс гадуурх хувцсыг тэр хичнээн таалагдсан ч худалдаж авахгүй
тухайгаа ярьсан байдаг. Тэр хэзээ ч амьтны арьс, үсээр хийсэн гутал,
хувцас өмсөхгүй гэдгээ дахин дахин амладаг. Тийм ч болоод түүний хамгийн
дуртай дизайнер Stella McCartney.
Харин дуучин бүсгүй саяхны нэгэн
ярилцлагадаа “Би тун удахгүй өөрийн хувцасны брэндтэй болно. Гэхдээ
миний загварууд дунд нэг ч амьтны арьс, үсээр хийсэн зүйл байхгүй. Энэ
тухай би нэлээд эртнээс бодож эхэлсэн ч үүндээ төдийлөн цаг зав гаргаж
амжилгүй өдийг хүрсэн. Одоо харин би загварууд дээрээ ажиллаж байгаа”
гэж ярьжээ.  

Түүний ойрын эх сурвалжийн мэдээлснээр Leona Lewis
өөрийн найз, нэрт дизайнер Stella McCartney-гаас зөвлөгөө авч, хамтран
ажиллаж байгаа гэнэ.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж