“Петрочайна”-гийн торгуулийг хэвээр батлав

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

“Петрочайна”-гийн торгуулийг хэвээр батлав

Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийн нэхэмжлэлтэй “Петрочайна Дачин Тамсаг” /Монгол/ ХХК-д холбогдох хэргийг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 17-нд Баянзүрх дүүргийн шүүхээс гаргасан анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Иймээс Дорнодын Матад сумын Тамсагийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг” компани Монголын байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсны нөхөн төлбөр болох 1.3 тэрбум төгрөгийг нөхөн төлөхөөр болсон байна.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж