Торрес “Алтан шаахай”-н эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Торрес “Алтан шаахай”-н эзэн боллоо

“Евро-2012”-ын финалд Италийн шигшээ багийг 4:0 харьцаатай буулган авч, хөлбөмбөгийн хичээл заасан Испанийн багийн довтлогч Фернандо Торрес “Алтан шаахай-“н эзэн боллоо. Буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний мэргэн буучдын өрсөлдөөнд зургаан тоглогч тус бүр гурван гоолтой байсан ч Испанийн “Алтан жаал” хочит Торрест энэхүү эрхэм шагналыг хүртээжээ. Учир нь тэрбээр тэмцээний туршид талбайд хамгийн бага цагийг өнгөрүүлсэн ч үр бүтээлтэй тоглолт үзүүлсэн юм. Таван тоглолтод гараанд гарч тоглосон, ингэхдээ Ирландын шигшээ багийн эсрэг дубль хийсэн билээ. Түүнчлэн финалын тоглолтод гоолдсон нь “Алтан шаахай” хүртэх бас нэгэн үзүүлэлт болсноос гадна өөрийн нэр дээр нэг оновчтой дамжуулалт бүртгүүлсэн нь мөн л финалын тоглолтод Хуан Матад өгсөн тун ч ухаалаг дамжуулалт байсан юм.

“Евро-2012”-ын туршид гурван гоол оруулсан тоглогчдын статистик үзүүлэлтийн тухайд:

  1. Фернандо Торрес /Испани/ – 189 минут
  2. Алан Загоев /ОХУ/ – 253 минут
  3. Марио Манжукич /Хорват/ – 270 минут
  4. Марио Гомез /Герман/ – 282 минут
  5. Марио Балотелли /Итали/ – 421 минут
  6. Криштиан Рональду /Португаль/ – 480 минут

Харин “Евро-2012”-ын шилдэг тоглогчоор Испанийн шигшээ багийн хагас хамгаалагч Андрес Иньеста шалгарчээ. Мөн Европын хөлбөмбөгийн холбооны Техникийн албанаас уламжлал ёсоор бэлгэдлийн шигшээ багт багтсан 23 тоглогчийг зарлав. Энэ багт:

Хаалгач:
Жанлуижи Буффон /Итали/, Икер Касильяс /Испани/, Мануэль Нойер /Герман/

Хамгаалагч:
Йорди Альба /Испани/, Фабиу Куэнтран /Португаль/, Филипп Ламм /Герман/, Жерар Пике /Испани/, Пепе /Португаль/, Серхио Рамос /Испани/

Хагас хамгаалагч:
Хаби Алонсо /Испани/, Серхио Бускетс /Испани/, Стивен Жеррард /Англи/, Андрес Иньеста /Испани/, Сами Хедира /Герман/, Андреа Пирло /Итали/, Даниел де Росси /Итали/, Шави /Испани/, Месут Озил /Герман/

Довтлогч:
Марио Балотелли /Итали/, Сеск Фабрегас /Испани/, Златан Ибрагимовч /Швед/, Криштиан Рональду /Португаль/, Давид Сильва /Испани/ нарын тоглогчид багтжээ.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж