“Be4U” Lottery өндөрлөлөө

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Залуусынхаа од хийморийг нь сорьсон 3 сарын турш үргэлжилсэн “BЕ4U” сугалаат, урамшууллын аяны хаалтын арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

Be үйлчилгээний төв, Ве спорт салбаруудаар зочлон 2500 төгрөгөөс дээш худалдан авалт хийж, мөн Mobixpress үйлчилгээний шинэ хэрэглэгчээр бүртгүүлсэн хэн бүхэн урамшуулалт аянд хамрагдаж сар бүр 50 азтанг гурван удаагийн тохирлоор тодруулж нийт 150 хэрэглэгчидээ баярлууллаа.  

3 дахь удаагийн тохирлын азтануудаас дурьдвал:  

  • Samsung Galaxy TAB 1 азтан – Загдхорлоогийн Бадамцэрэн
  • Samsung Galaxy Young гар утас 2 азтан – Начиновын Эрдэни, Балбарын Ганболд
  • Mobixpress дансандаа 70,000 төгрөгийн эрх 3 азтан – Норов Баттуяа, Төмөрочир Чулуунхүү
  • 1.000 мессэжний эрх-10 азтан 
  • Ве брэндийн нэрэмжит бэлэг – 34 азтан нийт 50 азтан “BE4U” сугалаат урамшууллын азын бэлгээ гардан авлаа.

Дашрамд сонордуулахад Be-д нэгдэхийг хүссэн залуустаа зориулан шинэ дугаарынхаа үнийг 5,000 төг болгон хямдрууллаа. Be шинэ дугаарт 5000 нэгж 120 хоног дагалдахаас гадна 6 сарын турш сар бүр 500 нэгж дагалдана.

Азтай одтой хэрэглэгчиддээ зориулж “EXTACY” хамтлаг, L-Guard-ийн Баясаа, Монгол Реппер GEE, Universe Best Songs-2012 наадмын эхний 3-н байрын шагналтнууд ая дуугаа өргөж , Ве үйлчилгээний төв залуусын догдолсон сэтгэл, алга ташилтаар өнгөрөгч саруудад нүргэллээ.

Урамшуулалт аяндаа амжилттай хамрагдсан нийт залуустаа баярлалаа.

Цахим орчинд BE-тэй нэгдэхийг хүсвэл:

http://be.mobicom.mn/    

https://www.facebook.com/bemobicom

http://www.youtube.com/user/bebrandtv

https://twitter.com/#!/BebyMobiCom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж