
ЮНЕСКО-гийн хороо Байройтын театрыг барокко стилийн өнөөг хүртэл хадгалан ирсэн цэнгээний болон хөгжмийн соёлын цорын ганц дурсгал гэж нэрлэв.
XVIII зууны хаант засаглалын зууны уран барилгыг анхны төрхөөр нь өнөөг хүртэл хадгалж иржээ. Уг барилгыг Байройтад агуу Фридрихийн хайртай эгч Пруссийн Вильгельмина гэх гүнгийн ахайтан захирч байсан 1744-1748 онд бариулжээ.
“Байройт Дэлхийн соёлын өвийн гайхамшигт жагсаалтад орж байгаа Германы хотуудын жагсаалтад орсноороо бахархах ёстой” хэмээн Бригитте хотын мэр Мерк-Эрбе (Brigitte Merk-Erbe) мэдэгдлээ.
Ш.МЯГМАР