Оросууд Ассадыг улс төрөөс зайлуулахыг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.07.03-нд нийтлэгдсэн

Оросууд Ассадыг улс төрөөс зайлуулахыг эсэргүүцэв

Женев хотноо Сирийн асуудлаар олон улсын бага хурал боллоо. Шилжилтийн Засгийн газар байгуулах тохиролцоо нь улс төрийн үйл явдлаас Башар Ассадыг зайлуулахаас татгалзсан Орос болж бүтэлгүйтэв.

Зургадугаар сарын 30-нд Сирийн асуудлаар олон улсын бага хурал Женев хотноо болж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн ба Ойрхи Дорнодын зарим  орнууд Сирид шилжилтийн Засгийн газрыг байгуулах оролдлогыг дэмжихээр болов. Энэ тухай НҮБ ба Арабын орнуудын лигийн (АОЛ) Сирийн асуудлын тусгай элч төлөөлөгч Кофи Аннан төгсгөлийн үгэндээ мэдэгдлээ.

Барууны орнуудын хүчин чармайлтын чухал хэсэг болох шилжилтийн Засгийн газраас Башар Асадыг тусгаарлах  гэсэн нь оросуудын эсэргүүцлээс болж бүтэлгүйтэв. Олон цагийн хэлэлцээр хийсний эцэст оросуудын хатуу чармайлтаар зөвхөн Сирийн ард түмэн Засгийн газрын бүтцэд нөлөөтэй байна гэсэн байр суурийг хэвээр нь үлдээж чадав.

Сирийн дэглэмд хориг тавихыг Орос эсэргүүцсээр байна

Хаалттай хуралдаан дээр Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Сирийн асуудлыг гаднаас  шийдүүлэхгүй гэдгээ ойлгуулсан гэж дипломат эх сурвалж мэдээлэв. Ийм маягаар Башар Ассадыг ирээдүйн улс төрийн үйл ажиллагаанаас зайлуулах гэсэн бүх томьёолол хүчингүй болж байна.

Засгийг шилжүүлэхэд саад хийн шилжилтийн Засгийн газарт үзүүлэх итгэлийг унагаж эвлэрлийн үйл ажиллагаанд саад болох хүмүүсийг шинэ Засгийн газарт оруулахгүй гэж өмнө нь Кофи Аннан хэлж байсан. Түүний мэдэгдлийг шууд эсэргүүцээгүй ч Ассадын эсрэг чиглэгдсэн гэж дипломат хүрээнийхэн үзэж байсан юм. Гэтэл энэхүү зөөлөн томьёоллыг Орос бас хүлээн авсангүй.

Үүний зэрэгцээ Аннаны шинэ төлөвлөгөө биелэх боломжгүй бол хүч хэрэглэх хүртэл арга хэмжээ авахыг заасан НҮБ-ын дүрмийн долдугаар заалтыг оруулахын эсрэг Сергей Лавров зогсов. Энэхүү заалтыг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хатуу дэмжиж байсан юм.

Sunday Times: Туркийн онгоцыг сөнөөсөн товчлуур дахь “Оросын гарын хээ”

Сирийн Агаарын довтолгооноос хамгаалах системийн хэрэгслүүд Туркийн онгоцыг сөнөөхөд Оросын мэргэжилтнүүд  чухал үүрэг гүйцэтгэсэн гэж дипломат эх сурвалжийн мэдээнээс иш татан Британийн  “The Sunday Times” сонинд бичсэн байна.

Туркийн Нисэх хүчний тагнуулын онгоц RF-4E зургадугаар сарын 22-ны өдөр радарын дэлгэцнээс алга болсон юм. Усан хилийн орон зайд онгоц  нэвтэрсэн учир сөнөөснөө Дамаск албан ёсоор мэдэгдээд байгаа. Харин Турк олон улсын RF-4E онгоцыг Сирийн тал сөнөөсөн гэж үзэж байгаа юм.

Хэрэг явдлын нөхцөл байдлыг сайн мэдэх Ойрхи Дорнодын дипломат эх сурвалж онгоцыг сөнөөх шийдвэр нь НАТО-д сануулга болох ёстой байсан гэж үзжээ. Энэ нь Умард Атлантын эвсэл Сирийн иргэний дайнд оролцох ёсгүй гэсэн гэсэн анхааруулга гэж тэрээр үзэж байгаа аж.

“RF-4E онгоцыг Сирийн агаарын довтолгооноос хамгаалах системийн хэрэгсэл сөнөөхөд Оросын оролцоо байгаа гэсэн дипломатын үгийг тус сонин онцолсон байна. Сири бол Ливи биш. Сирийн агаарын хилд нислэгийн чөлөөт бүс тогтоох нь чадвар сайтай Агаарын довтолгооноос хамгаалах системтэй тулгаран довтолсон талд ихээхэн хохирол авчирна” гэдгийг үүгээр харуулсан гэж дипломатч хэлжээ.

“Агаарын довтолгооноос хамгаалах системийн товчлуурыг орос мэргэжилтнүүд өөрсдөө дараагүй юм гэхэд онгоцыг сөнөөсөн сири офицерүүдийн дэргэж  зогсож байсан гэвэл бид огт гайхахгүй” хэмээн Израилийн Нисэх хүчин дэх эх сурвалж уг сонинд өгүүлсэн байна.

Үүнээс өмнө Туркийн зүүний ардчилсан намын лидер Масум Тюркер орон нутгийн нэгэн телевизид ярилцлага өгөхдөө RF-4E онгоцыг “Адмирал Чабаненко” гэх шумбагч онгоцтой тэмцэх том хөлгөөс сөнөөсөн гэжээ. “Адмирал Чабаненко” Сирийн хавьд байгаагүй. Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт байгаа байг бааздаа байгаа манай хөлөг онгоц сөнөөх ид шид байхгүй” хэмээн Оросын цэргийн эх сурвалж үүнд тайлбар өгчээ.

Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сөнөөгдсөн онгоцны бодит ажиглалтын материал байгаа гээд “Бид үүнийг танилцуулахад бэлэн байна” гэж мэдэгдлээ.

Сири танкуудаа Туркийн хилийн орчим татаж байна

Сирийн эрх баригчид Туркийн хилийн орчим 170 танк байрлуулаад байна гэж Сирийн чөлөөт арми гэх сөрөг хүчний генерал Мустафа аль-Шейх мэдэгдлээ.

Сирийн зэвсэгт хүчний танкуудыг Туркийн хилээс 30 км-ийн зайтай Алеппо хотын орчим явган цэргийн дунд сургуулийн байрлалд авчирсан гэж генерал ярьжээ. Түүний үзэж байгаагаар танкуудыг хилийн шугамын дагуу байрлуулах эсвэл Алеппогоос хойд хэсэгт довтолгоо явуулахад ашиглах магадлалтай гэнэ.

Өнгөрсөн пүрэв гаригт Турк агаарын довтолгооноос хамгаалах системийн хэрэгслийг Сирийн хилийн орчим байрлуулан тийшээ агаарын довтолгоог эсэргүүцэх батарейг татсан байна. Ийм маягаар Анкар F-4 Phantom  сөнөөгч онгоцны бааз дээр бүтээсэн RF-4E гэх тагнуулын онгоцыг нь сөнөөсний хариу барьж буй бололтой.

Туркийн Гадаад хэргийн яамны мэдээгээр онгоц үнэн хэрэгтээ Сирийн агаар хилд нэвтэрснээ 15 минут дараа мэдэн тэндээс гарч олон улсын агаарын орон зайд орох үеэрээ сөнөөгджээ. Мөн уг онгоц зэвсэг тээж яваагүй гэсэн ба онгоцны хоёр нисгэгчийн хувь заяа тодорхойгүй байна.

Сирийн  Гадаад хэргийн яамны төлөөлөгч болсон хэрэг явдлыг Туркийн эсрэг дайсагнал биш, зөвхөн улс орныхоо тусгаар тогнолыг хамгаалсан хэрэг хэмээн үзэхийг уриалжээ. Үүний дараа ч Газар дундын тэнгисийн агаарын хилд сөнөөгдсөн онгоцоо хайж байсан өөр нэг Туркийн онгоцны зүг Сирийн тал гал нээсэн юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж