Данийн нийслэлийг “Европын экологийн нийслэл-2014” болгох шийдвэрийг энэ удаагийн экологийн нийслэл болж байгаа Испанийн Витория хотноо гаргасан байна. Хотын тээврийн системийн хөгжилд Копенгаген шинэлэг экологийн технологи нэвтрүүлж байгааг шүүгчид тэмдэглэв.
Шигтээ гуравт Британийн Бритоль хот шалгарсан байна. Шүүгчид Германы Франкфуртын шинэ барилга байшингийн эрчим хүчний шийдэл мөн хог боловсруулах технологийг сайшаан тэмдэглэв. Мөн хотын олон тооны цэцэрлэг ч тэдэнд таалагдсан байна. Даан ч нисэх буудлын өргөтгөл нь хотын өмнөд районы амьдралын нөхцөлд муугаар нөлөөллөө гэжээ.
“Европын экологийн нийслэлээр” 2011 онд Германы Гамбург шалгарч байсан бол, энэ жил Испанийн Витория шалгарлаа.