Англид хүүхдийн номын дэлгүүрийн тоо өсчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Англид хүүхдийн номын дэлгүүрийн тоо өсчээ

Английн номын худалдааны нийгэмлэгээс явуулсан нэгэн судалгаагаар тус улсын хэмжээнд худалдаа эрхэлж буй хүүхдийн номын дэлгүүрүүдийн тоо нэмэгдсэн гэнэ. Номын борлуулалт тааруу байгаагаас өнгөрсөн онд 73 дэлгүүр үүдээ хаасан ч он гарсаар байдал өөрчлөгдөж, эхний хагаст хүүхдийн номын 36 дэлгүүр шинээр нээгджээ.

Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах төвийн мэдээлснээр 2011 онд дуу хөгжим болон шинжлэх ухааны ном зохиолууд хамгийн ихээр борлогдсон гэнэ. Номын худалдааны нийгэмлэгийн төлөөлөгч Тим Годфрейн мэдээлснээр өнгөрсөн жилтэй харьцуулахад хүүхдийн номын худалдааны дэлгүүрүүд онлайн номын сүлжээг өргөн хүрээтэй ашиглах болсон нь номын худалдааны үзүүлэлтэд эергээр нөлөөлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж