Автомашины эко дугаар олгох төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан холбогдох яам, агентлаг болон Авлигатай тэмцэх газарт хүргүүлжээ. Төслийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам хэрэгжүүлэх бөгөөд тээврийн хэрэгслийн эко дугаарыг цахилгаан болон хийн хөдөлгүүртэй автомашинуудад олгох нь зүйтэй хэмээн албаныхан дүгнэжээ. Нийслэлийн агаарын чанарын албанаас нийслэл хотын агаарын бохирдлын 20 хувийг автомашины утаа эзэлдэг гэсэн судалгаа гаргасан байна. Тиймээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын тулд авч хэрэгжүүлж буй нэгээхэн ажил гэдгийг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.
У.БОЛОР