Рособоронэкспорт 3.5 тэрбум ам.долларын зэвсэг заржээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Рособоронэкспорт 3.5 тэрбум ам.долларын зэвсэг заржээ

Оросын зэвсгийн экспорт хариуцсан компани Рособоронэкспорт компани 2010 оны эхний улиралд 3.5 тэрбум ам.долларын зэвсэг зарсан гэж тус компанийн гүйцэтгэх захирал өчигдөр “РИА Новости” агентлагт мэдээлжээ. Тус компани нь 2000 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-ын цэргийн зориулалттай зэвсэг, техникийг гадаадад зарах онцгой эрхтэй улсын компани юм. 2009 онтой харьцуулбал 2010 онд илүү их зэвсэг гадаадад зарах төлөвтэй байна гэж тус компани сэтгүүлчдэд мэдээлсэн. 2009 онд Рособоронэкспорт компани 15 тэрбум ам.долларын гэрээ байгуулж, 7.4 тэрбум ам.долларын зэвсэг гадаадын улс орнуудад зарсан байна.

Т.Санаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж