Хятадын үйлдвэрлэлийн хэмжээ буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Хятадын үйлдвэрлэлийн хэмжээ буурчээ

Хятадын эдийн засгийн гол тулгуур болсон аж үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд энэ долдугаар сард өмнөх сартай харьцуулбал доогуур үзүүлэлттэй гарчээ. Хятадын эдийн засгийн өсөлт ийнхүү буурч буйг эдийн засагчид анхааруулж байгаа аж. Хятадын Purchasing managers index (PMI) өнгөрсөн тавдугаар сард 50.4 хувьтай байсан бол энэ сарын байдлаар 50.2 хувьтай болж буурсан аж. Хятадын эдийн засгийн удаашралд АНУ болоод Евро бүсийн эдийн засгийн хямрал хамгийн их нөлөөлж байгаа бөгөөд шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс дотоодын хэрэгцээний өсөлтийг тогтворжуулах шаардлагатай тулгарч байгаа гэнэ. Хятад улсын эдийн засгийн өсөлт саарч, ялангуяа аж үйлдвэрлэлийн хэмжээ буурч буйд Европын эдийн засгийн хямрал нөлөөлж байгаад ямар ч маргах зүйл байхгүй хэмээн DBS банкны төлөөлөгч Дэвид BBC-д өгсөн ярилцлагадаа мэдээлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж