Ираны Кауф хотод өнөөдөр өглөө 5,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэхүү хот нь нийслэл Тегеранаас 1000 орчим километрын зайд орших хүн ам багатай хот ажээ. Газар хөдлөх үед хотын оршин суугчид айж, сандралдан гудамжинд гарч зогсжээ. Одоогоор осол болон хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй байна.
Иран улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог гэнэ. Судалгаанаас үзэхэд дунджаар бараг өдөр бүр багахан хэмжээний газар хөдлөлт болдог байна. 2003 онд Ираны зүүн өмнөд хэсэгт орших Бам хотод 6,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 26 мянга гаруй хүн амиа алдаж байжээ.
Б.Анхтуяа