-Үзэсгэлэнгийн онцлог болоод зорилгын тухай дэлгэрүүлэхгүй юү?
-1922 оны долдугаар сарын 3-нд Ардын Засгийн газрын 28 дугаар хурлын тогтоолоор шинэ үеийн тагнуулын байгууллагын эх үүсвэр болох энэ албыг Дотоодыг хамгаалах газар нэртэйгээр анх байгуулсан байдаг. Үүнээс үндэслэн энэ өдрийг Тагнуулын байгууллагын ажилтны өдөр болгон тэмдэглэхээр болж байна. Энэ өдрийг тохиолдуулан өнөөдрийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.
-Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийн тухайд?
-Энэхүү үзэсгэлэн нь Тагнуулын байгууллагын түүх, үйл ажиллагааг тоймлон харуулах биет эд зүйлс, баримт, гэрэл зураг зэрэг 200 гаруй бүтээлээс бүрдэж байна.
-Эдгээр түүхэн үзмэрийг хаана хадгалж байдаг вэ?
-Хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яамны музейд хадгалж байсан юм. Одоогоор эдгээр баримт материалуудыг ТЕГ-ын тусгай архивт хадгалж байна.
-Маргааш Тагнуулын байгууллагын ажилтны өдөр тохионо. Энэ хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулах вэ?
-Баярын арга хэмжээнүүд болно. Хамт олноо ажил, үйлсээрээ тэргүүлсэн нөхдөдөө шагнал урамшуулал гардуулах, баярын хурал зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.