Ким Юүна олимпийн дараа зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Ким Юүна олимпийн дараа зодог тайлна

БНСУ-ын уран гулгагч, олимпийн аварга Ким Юүна өнөөдөр Сөүл хотноо хэвлэлийн хурал хийлгэсэн байна. Тэрбээр 2014 оны Сочигийн олимпид оролцсоныхоо дараа их спортоо орхих болсноо мэдэгджээ. Америкт бэлтгэл сургуулилтаа базааж байсан тэрбээр ирэх хоёр жилд эх орондоо байж, залуу тамирчдад туршлагаасаа хуваалцах, мөн тус олимпод өндөр оноо авч, медаль хүртэх зорилготойгоо мэдэгдсэн байна.

Өсвөрийн өвлийн анхдугаар наадмын элч, олимп, дэлхийн аварга Ким Юүна өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй билээ. Өнгөрсөн сард Хятадад үзүүлэх тоглолтод оролцож байсан тэрбээр ийнхүү 2014 оны Сочигийн олимпийн дараа их спортоо орхих нь ээ. 

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж