
Оршин суугчид үерээс зугтан завьтай явж байгаад онхолдож, усанд живж, амь насаа алдах нь их байгаа гэнэ. Үерийн бүсээс 500 мянга орчим иргэнийг түр хоргодох байранд шилжүүлжээ. Мөн Энэтхэгийн бар, хирс, заан зэрэг амьтдаараа алдартай “Казиранга” үндэсний амьтны хүрээлэнгийн 70 хувь нь үерт автсан байна.
Өнөөдөр Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх болон эрх баригч намын дарга Соня Ганди нар гамшиг нүүрлэсэн бүсэд очиж, аврах болон тусламжийн ажилтай танилцсан байна. Үерт автаад буй бүс нутгаар зургаагаас есдүгээр сарын хооронд борооны улирал тохиодог аж. Энэ үеэр тухай бүс нутгийн мал аж ахуй, газар тариаланд их хэмжээний хохирол учирдаг байна.
Б.АНХТУЯА