Алдарт дуучин Уитни Хьюстоны ээж АНУ-ын “Black Entertainment” телевизээс зохион байгуулдаг “BET” шагнал гардулах ёслолд охиныхоо шагналыг гардан авчээ. Уг шагнал гардуулах ёслол нь Америк дахь Африк гаралтай дуучид оролцдог томоохон шагнал гардуулах ёслолын нэг аж. Ням гаригт болсон шагнал гардуулах ёслолд Бейонсе болон Канадын R&B дуучин Мелани Фиона нар Хьюстоны “Bridge Over Troubled Water” дууг дуулжээ. Түүнчлэн дуучин Мэрайн Кэри уг ёслолын арга хэмжээг нээж, дуулсан бөгөөд Хьюстоны талаарх дурсамжуудаасаа хуваалцсан байна. Харин Амеркийн R&B дуучин Брэнди Норвуд түүний сүүлд гаргасан хоёр дууг дуулсан гэнэ. Ёслолд мөн нэрт дуучны ах Гарри Хьюстон оролцсон байна. Дөрвөн цаг гаруй үргэлжилсэн шоунд олны танил алдартай олон дуучид ирсний дотор Ники Минаж, Канье Уэст, Jay-Z нар мөн оролцжээ.
Э.АНХТУЯА