Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдэгдэл гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.07.02-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас мэдэгдэл гаргалаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Яармагийн замын урд талд иргэдэд газар олгож байгаа тухай ташаа мэдээлэл олон нийтэд тарж, эмх замбараагүй байдал үүсгээд байгаа юм. Үүнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд “Тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг бөгөөд тус газарт нийслэл, дүүргийн зүгээс шийдвэр гаргаж газар олгодоггүй болохыг нийт иргэдэд анхааруулж байна. Энэхүү эмх замбараагүй үйл ажиллагааг зохион байгуулж буй этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье” гэсэн байна. Одоогийн байдлаар Яармаг, Нисэх орчимд газар авахаар улайрч байгаа иргэдийг тараахаар оролдож, хууль бус үйлдлээ зогсоохыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс сануулж, мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж байна. Энэ нь үр дүнд хүрэхгүй бол 18.00 цагаас хойш албадан тараахаар төлөвлөж байгаа юм байна.

Холбоотой мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

З.ОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж